Бидний тухай

Манай хамт олон
        Тус салбар нь 1965 онд ХААЯ-ны харьяанд Аюулаас хамгаалах тэжээлийн фондын салбар контор нэртэй 18 ажилтантай, Хөвсгөл, Мандах, суманд өвс тэжээлийн салбартай анх байгуулагдсан.
        1966 онд засгийн газрын 40 дугаар тогтоолоор Улсын нөөцийн газар шинээр байгуулагдан төв, орон нутгийн салбаруудыг нэгтгэсэн. 2001 онд Хөвсгөл Мандах суманд Хөвсгөл, Мандах сум дахь нөөцийн цэгийг Аймгийн засаг даргын мэдэлд шилжүүлсэн. 2003 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харьяа, 2004 оноос Онцгой байдлын ерөнхий газрын харьяанд шилжин ажиллаж байна.
Салбар нь батлагдсан орон тооны хүрээнд байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав, жолооч, архив бичиг хэргийн ажилтан, харуул нийт 9 хүн ажил үүргээ гүйцэтгэж байна.
 Салбар нь 2001, 2003, 2005, 2010 онуудад Улсын нөөцийн тэргүүний салбараар шалгарсан. Дорноговь аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар:

  •  1965-2001 онд Д. Тамара, Х.Данзаняримпил, Ц.Цэцэг-Өлзий
  •  2001-2013 онд Онцгой байдлыг хурандаа П.Гүндсамбуу
  •  2013-2015 онд Онцгой байдлын ахмад Т.Энхтайван
  • 2015 оноос Онцгой байдлын хошууч Г.Очбаяр ажилллаж байна


No comments:

Post a Comment